Түлхүүр Түлхүүр arrow_back Буцах
shield Таны мэдээлэл — таных

Нууцлалын бодлого

Түлхүүр (Tulkhuur) апп таны ямар мэдээллийг, юунд, хаана хадгалдаг болон хэрхэн устгуулах талаар.

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 14

database

Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

  • И-мэйл хаяг, нэр — бүртгэл үүсгэх, нэвтрэхэд
  • Байрны мэдээлэл — нэр, хаяг, талбай, давхар, тавилгын төрөл
  • Үзлэгийн бичилт — өрөө, шалгах зүйлс, төлөв, тэмдэглэл, тоолуурын заалт, түлхүүрийн бүртгэл
  • Үзлэгийн явцад авсан зураг
  • Таны илгээсэн санал хүсэлт
help_center

Яагаад цуглуулдаг вэ?

Зөвхөн байрны үзлэг хийх, хүлээлцэх акт үүсгэх, оролцогч талуудад хуваалцах зорилгоор. Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч талд зарж борлуулахгүй, хэрэглэгчийн зан төлөвийг хөндлөнгөөс мөрдөхгүй.

lock

Мэдээлэл хаана хадгалагддаг вэ?

Ноорог мэдээлэл таны төхөөрөмж дээр хадгалагдана. Нэвтэрсэн үед мэдээлэл Supabase (PostgreSQL) дэд бүтцэд шифрлэгдсэн холболтоор (TLS) дамжин хадгалагдана. Мөр бүр эзэмшигчийн эрхээр (Row Level Security) хамгаалагдсан бөгөөд зөвхөн эрх бүхий хэрэглэгч хандах боломжтой.

group

Хэн харах боломжтой вэ?

Зөвхөн та болон тухайн байр, үзлэгт оролцогчоор бүртгэгдсэн хүмүүс. Бусад хэрэглэгч таны мэдээлэлд хандах боломжгүй.

photo_camera

Камер ба зургийн сан

Камер болон зургийн санд зөвхөн үзлэгийн нотлох зураг оруулах үед хандана. Бусад зургийг тань уншихгүй, шинжлэхгүй.

delete_forever

Бүртгэл болон өгөгдлөө устгах

Та бүртгэлээ хэдийд ч устгах боломжтой:

smartphone Апп дотроос

Профайл → Бүртгэл устгах → баталгаажуулах

mail И-мэйлээр

Бүртгэлтэй хаягаасаа hatnaa.cs@gmail.com руу хүсэлт илгээнэ (30 хоногт шийдвэрлэнэ)

Устгахад таны бүртгэл, байр, үзлэг, зураг, санал хүсэлт зэрэг сервер дээрх бүх өгөгдөл бүрмөсөн устна. Энэ үйлдлийг буцаах боломжгүй. Төхөөрөмж дээрх локал өгөгдлийг аппыг устгаснаар арилгана.

schedule

Хэр удаан хадгалах вэ?

Та бүртгэлээ устгах хүртэл. Идэвхгүй бүртгэлийг 24 сарын дараа устгах эрхтэй бөгөөд урьдчилан и-мэйлээр мэдэгдэнэ.

verified_user

Таны бусад эрх

Мэдээллээ хуулбарлан авах, засах, боловсруулалтыг хязгаарлах хүсэлтээ hatnaa.cs@gmail.com хаягаар илгээж болно.

gavel

Хууль зүйн статус

Аппаар үүсгэсэн баталгаажуулалт нь талуудын зөвшөөрлийн бичилт бөгөөд Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуух цахим гарын үсэг биш болно.